top of page
  • Writer's pictureSogoo mn

Пранк бичлэг байршуулсан “Эхлэл брэнд”-ийг НЭГ САЯ төгрөгөөр торгожээ


“Эхлэл брэнд” ХХК нь 2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр 15 цаг 18 минутын үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эхлэл” брэндийн гар утас, гар утасны дагалдах хэрэгсэл худалдан борлуулдаг дэлгүүрийг дээрэмдэж байгаа бичлэгийг байгууллагынхаа “Ehlel Plaza-гаар танилцах LIVE” фейсбүүк цахим хуудсанд байршуулсан. Энэхүү үйлдэлд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан гэмт хэрэг, зөрчлийг ашиг, орлогоо нэмэгдүүлэх хэрэгсэл болгон харуулсан, гэмт хэрэг, зөрчил үйлдэх сэдэл төрүүлж болох агуулгатай аливаа мэдээллийг олон нийтэд сүлжээнд тараасан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус компаний хууль ёсны төлөөлөгч “Ц”-д 1000 нэгжтэй тэнцэх 1.000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

164 views0 comments

Komentarze


Сүүлд нэмэгдсэн

bottom of page