top of page

Сайдын төлөө нүдээ өгөхөөс буцахгүй фракцуудын зодооноо зохицуулж чаддаггүй эрх баригчид ичиг ичиг

  • Writer: Sogoo mn
    Sogoo mn
  • May 13, 2022
  • 1 min read

УИХ-ын гишүүн зарим гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлэх үеэр С.Ганбаатар,"Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ махаа зулгааж байна. Их ядарч, 65 хүн түүнийг барьж идэх гэж байх шиг байна. Цахим хөгжил, харилцаа холбоо, Эдийн засаг, хөгжлийн яам байгуулахгүй бол болохгүй нь гэсээр байгаад оруулж ирсэн. Хагас жил болоход сайдтай, сайдгүй Монголын амьдрал явж л байна.

Сайдын төлөө нүдээ өгөхөөс буцахгүй фракцуудын зодооноо зохицуулж чадахгүй эрх баригчид Монголын ард түмний өмнө ичиг ичиг. Төсөв, сандал нь бэлэн байхад сайд нь хурдан очиж ажлаа хийж, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд онцгой анхаармаар байна. Иргэдийн амьдрал улам л хэцүү боллоо. Та бүхний цалин халаасандаа байхдаа 40 хувь нь дээрэмдүүлж байна" гэсэн юм.


 
 
 

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page