top of page
  • Writer's pictureSogoo mn

З.Мэндсайхан сайд 11-11 төвд ажиллаж, 20 гаруй иргэнтэй уулзав



"Иргэд олон нийттэй харилцах 11-11" төвд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ажиллалаа. 20 гаруй иргэнтэй биечлэн уулзаж, мөн утсаар иргэдийн санал гомдолд хариулт өглөө. Иргэд хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээл, хаврын тариалалт, жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлаар санал гомдлоо хэлж хариулт авлаа. Өнгөрсөн сард "11-11" төвд хүнс хөдөө аж ахуйн салбартай холбоотой 148 санал гомдол ирж, 132-ийг нь шийдвэрлэжээ. 8 гомдлыг судлах түвшинд, 8 гомдлыг холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Засгийн газрын гишүүд долоо хоног бүр "11-11" төвд ажиллаж иргэдийн санал гомдлыг сонсож, шийдвэрлэнэ.








4 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page