top of page
  • sogoomn9

"Сармагчны цэцэг"-ээс сэргийлж гадаадаас ирэх иргэдээр салхин цэцгийн вакцины асуумж бөглүүлнэ


Сармагчны цэцэг өвчний талаар Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Л.Энхсайхан дараах мэдээлэл өглөө.

"Сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тандалт хийх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийн харилцаа холбоог идэвхжүүлэх төлөвлөгөө гаргаж буй. Хилийн нэвтрэх цэгийн тандалтыг сайжруулах, нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлэл өгч, эмч ажилчдыг сургаж, хариу арга хэмжээг идэвхжүүлж ажиллана.

Халдварт өвчин батлагдсан тохиолдолд тухайн хүнийг хамгийн багадаа 14 хоног буюу тууралт бүрэн эдгэх хүртэл тусгаарлана. Уг өвчний үед тууралт гарах, халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, нуруу өвдөх зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг. Салхин цэцэг туссан үед ч энэ шинж тэмдэг ажиглагддаг. Тиймээс гаднын улс орноос ирж буй иргэдийн халууныг нь үзэж, салхин цэцгийн вакцин хийлгэсэн эсэх талаар асуумж бөглүүлнэ.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих нь чухал. Хэрвээ тууралтын шинж тэмдэг ажиглагдвал эмч, эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай" гэлээ.

24 views0 comments

Commentaires


Сүүлд нэмэгдсэн

bottom of page