top of page
  • sogoomn9

Сармагчны цэцэг өвчний үед илрэх шинж тэмдэг


Салхин цэцэг өвчний вирусийн нэг төрөл болох сармагчны цэцэг өвчин ойрын хугацаанд Америк, Европын улс орнуудад бүртгэгдээд байна. АНУ-ын Массачусетс мужид Канадад очоод ирсэн иргэн сармагчны цэцэг өвчнөөр өвдөж эмнэлэгт хэвтсэнийг өнгөрсөн лхагва гарагт бүртгэжээ.


Сармагчны цэцэг өвчний үед илрэх шинж тэмдгүүдийн талаар Эрүүл мэндийн яамнаас дараах мэдээллийг хүргэж байна.

  • Халуурах

  • Толгой өвдөх

  • Булчин өвдөх

  • Тунгалагийн зангилаа томрох

  • Арьсан дээр тууралт гарах шинж тэмдэг илэрнэ.

Тууралт нь ихэвчлэн халуурч эхэлснээс хойш 1-3 хоногийн дотор гарах бөгөөд шаргал шингэнээр дүүрсэн шархлаат тууралт байдаг. Нүүр, гарын алга, хөлийн ул, ам, бэлэг эрхтэн, нүд зэрэг биеийн аль ч хэсэгт тууралт гарч болно.


30 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page