top of page
  • Writer's pictureSogoo mn

БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэнэ



Монголчуудын хамгийн их зорчдог улс бол Өмнөд Солонгос. Тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллахыг хүсэж, хэзээ бүртгэл, шалгалт нь эхлэх бол гэж чих тавин хүлээдэг олон хүн бий. Иймд хэлний шалгалт болон бүртгэлд урьдчилан бэлдэх үүднээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэл гаргажээ. Үүнд гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын 25-наас 28-ны өдрүүдэд цахимаар бүртгэх аж. Иргэдийг тус газраас гаргаснаас бусад албан бус мэдээнд итгэхгүй байхыг хүсчээ. Ковид-19-өөс шалтгаалж, 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс ажилтан илгээх үйл ажиллагаа түр зогссон байсан.

Өнгөрсөн жилүүдийн цахим бүртгэлд нийт 4000 орчим хүн бүртгүүлж, 656 иргэн түвшин тогтоох болон ур чадварын шалгалтад тэнцсэн. 2019-2021 онд тэнцсэн хүмүүсээс одоогоор 400 гаруй нь тус улс руу явжээ.

Гэрээт ажилтан илгээгүй жилийн хугацаанд БНСУ-ын хөдөлмөрийн бирж дээр 680 гаруй монгол иргэн авах санал иржээ. Сүүлийн 14 хоногт гэхэд л 80 ажлын санал ирсэн байна. Цар тахал гараагүй байсан жилүүдэд дунджаар 800-1200 монгол иргэн гэрээтээр ажиллахаар очжээ.

Цар тахлаас өмнө шалгалт өгч тэнцсэн иргэд санаа зоволтгүй аж. Эдгээр иргэдийн бүртгэл дээр 2021 онд шалгалт өгсөн 656 иргэн бүртгэгджээ. Тодруулбал, 2019 онд БНСУ-д ажиллахаар сонгогдсон 463 иргэн байна. Ажиллах хүчний нөөцийг ойрын хугацаанд бүрэн илгээхээр төлөвлөжээ.

460 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page