top of page
  • Writer's pictureSogoo mn

Солонгосын гэрээт ажилтны цахим бүртгэлд иргэд эргэлзэж, хардаж буйгаа илэрхийлж байна





БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын 25-наас 28-ны өдрүүдэд цахимаар бүртгэх тов гарсан билээ. Ковид-19-өөс шалтгаалж, 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс ажилтан илгээх үйл ажиллагаа түр зогсоод байсан юм. Тэгвэл өчигдрөөс эхлээд бүртгэл эхэлсэн боловч систем нь гацсан учраас бүртгүүлж чадаагүй иргэд бухимдлаа илэрхийлж байна. Мөн тэд уг бүртгэлд итгэхгүй, хардаж буй. Сайт хэт их ачааллаад хандалт огт хийж болохгүй байсан мөртлөө яаж 2200 хүн бүртгүүлж амжсан байх уу, шударга бус үйл ажиллагаа боллоо хэмээгээд шалгуулна гэдгээ илэрхийлэв.


Өнгөрсөн жилүүдийн цахим бүртгэлд нийт 4000 орчим хүн бүртгүүлж, 656 иргэн түвшин тогтоох болон ур чадварын шалгалтад тэнцсэн. 2019-2021 онд тэнцсэн хүмүүсээс одоогоор 400 гаруй нь тус улс руу явжээ.


Гэрээт ажилтан илгээгүй жилийн хугацаанд БНСУ-ын хөдөлмөрийн бирж дээр 680 гаруй монгол иргэн авах санал иржээ. Сүүлийн 14 хоногт гэхэд л 80 ажлын санал ирсэн байна. Цар тахал гараагүй байсан жилүүдэд дунджаар 800-1200 монгол иргэн гэрээтээр ажиллахаар очжээ.


69 views0 comments

Коментарі


Сүүлд нэмэгдсэн

bottom of page