top of page
  • Writer's pictureSogoo mn

СУДАЛГАА: ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛЭХ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХҮН АМЫН 31% ХАМРАГДААД БАЙНА

ДЭМБ-ын 185 орныг хамруулсан судалгаагаар жилд 19 сая хүн хорт хавдраар өвдөж, үүний улмаас 10 сая орчим хүн нас барж байна. Манай улс хэдийгээр хорт хавдрын тохиолдлоор дэлхийд эхний 50-д ордоггүй ч, харамсалтай нь нас баралтаар дэлхийн 195 орноос тэргүүлдэг аж.

Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж, эмчилж эдгэрүүлэх зорилтыг төр засгаас дэвшүүлж, “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр болон “Эрүүл мэнд-Үндэсний баялаг" уриан дор урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, шинжилгээг үндэсний хэмжээнд зохион байгуулан хэрэгжүүлж буй. Эрт илрүүлэгт /2023.06.08-ны өдрийн байдлаар/ нийт хүн амын 31.1 хувь буюу 1.047.271 хүн хамрагдсанаас 45 хувь нь эрэгтэйчүүд, 55 хувь нь эмэгтэйчүүд байна.

Судалгааны үр дүнгээс дурдвал, нийт 329 хорт хавдрын оношийг баталгаажуулснаас 255 өвчтөн шинээр оношлогджээ. Тэдний 29 нь онош батлагдсаны дараахан нас барсан нь өвчтөн хожуу шатандаа илрүүлэгт хамрагдаж буйг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.

Xүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд xамрагдах иргэдийн идэвх сул, нийт хүн амын дөнгөж 31 хувь нь хамрагдаад байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэдгийг ХСҮТ-өөс мэдээлж, анхааруулсаар байна.

Хорт хавдар өвчнөөс сэргийлэх үүрэг нь зөвхөн эрүүл мэндийн салбарын хариуцлага бус иргэн бүрийн идэвх оролцоо, байгууллагуудын дэмжлэг, төрийн бодлого байдгийг ДЭМБ-аас зөвлөж байна.

ХОРТ ХАВДАР ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!

1 view0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page