Сургуулийн орчинд хүүхэд амиа алдах ёсгүй, Боловсролын сайд аа!
Биеийн тамирын хичээлд амны хаалттай орж ухаан алдсан хоёр хүүхдийн нэг нь нас баржээ. Хүүхдүүдийг биеийн тамирын хичээлийн үеэр масктай гүйлгэхийг эсэргүүцэж эцэг, эхчүүд болон сурагчид өөрсдөө ч хэцүү байгаа тухайгаа олон нийтийн сүлжээгээр сайд Л.Энх-Амгаланд хандаж олон удаа бичиж байсан. Гадны оронд ийм харамсалтай хэрэг гарсан байна гэж сануулсаар байв. Тухайлбал өнгөрсөн жил Хятад улсад биеийн тамирын хичээлд масктай гүйсний улмаас хоёр сурагч ухаан алдан унаж, нас барсанаас үүдэн гүйлт хийлгэхээ больсон талаар мэдээлж байсан.
Ийм аюул буйг хэлж сануулсаар атал тоохгүй байсаар хүүхдийн аминд хүрчихлээ. Сургуулийн орчин хүүхдэд хамгийн ээлтэй газар нь байх ёстой... Сайд аа!
ЕБС-ийн нэгэн сургуулийн хоёр сурагч биеийн тамирын хичээлдээ амны хаалттай орж байгаад ухаан алдаж унан, нэг сурагчийнх нь тархинд цус харваж ЭХЭМҮТ-ийн Сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан билээ. Нэг сурагч ухаан орсон ч одоогоор хөл дээрээ гишгиж чадахгүй байгаа бөгөөд ухаан алдсан хүүхдийн нэг аравдугаар ангийн сурагч ухаан орж биеийн байдал нь хэвийн байсан ч орой нь нас барсан байна.
Bình luận