top of page
  • sogoomn9

СӨҮЛ хот руу ирэх сард өдөр бүр нислэг үйлдэнэ



МИАТ компаниас ирэх зургаадугаар сард гадаад улс руу хийх нислэгийн хуваариа танилцууллаа.

Тодруулбал "Боинг 767-300" агаарын хөлгөөр долоо хоногт Франкфурт руу тав, Токио дөрөв, Сөүл рүү өдөр бүр, Пусан хоёр, Хонконг руу өдөр бүр, Истанбул руу хоёр удаа шууд нислэг үйлдэх юм байна.

ФРАНКФУРТ ХОТ

Зургаадугаар сараас долоо хоногт 5 удаа буюу Даваа, Мягмар, Лхагва, Баасан, Бямба гарагт Боинг 767-300 агаарын хөлгөөр зогсолтгүй ШУУД нислэгтэй

ТОКИО ХОТ

Зургаадугаар сард долоо хоногт 4 удаа, 7-р сараас 5 удаа буюу Даваа, Лхагва, Баасан, Бямба, Ням гарагт шууд нислэгтэй.

СӨҮЛ ХОТ

Өдөр бүр нэг нислэг, 7 болон 8-р сард өдөр бүр хоёр удаагийн нислэгтэй.

ПУСАН ХОТ

Зургаадугаар сарын 23-наас долоо хоногт 2 удаа буюу Пүрэв, Ням гарагт шууд нислэг үйлдэж эхэлнэ.

ХОНКОНГ ХОТ

Зургаадугаар сарын 24-нөөс Мягмар гараг бүр нислэг үйлдэж эхэлнэ.

ИСТАНБУЛ ХОТ

Зургаадугаар сарын 2-ноос долоо хоногт 2 удаа буюу Пүрэв, Ням гарагт шууд нислэг үйлдэнэ



74 views0 comments

コメント


Сүүлд нэмэгдсэн

bottom of page