top of page
  • Writer's pictureSogoo mn

С.Наран: "Яг түүн шиг" бол дуулаачдын докторантурын ажил юм байна





С.Наран: "Яг түүн шиг" бол дуулаачдын докторантурын ажил юм байна “Яг түүн шиг 2022” шоу өчигдөр эхэлсэн билээ. Үзэгчдийг хэсэгтээ л баясгаж, ярих сэдэвтэй болгодог сонирхолтой нэвтрүүлгүүдийн нэг. Тус нэвтрүүлгийн хамгийн их шүүмж дагуулдаг хэсэг нь шүүгчдийн үйлдэл. Учир нь оролцогчдыг хэт их хоосон худлаа магтаалаар бялууруулдаг. Мэргэжлийн үр дүнтэй зөвлөгөө өгч чаддаггүй гэсэн шүүмжийг үзэгчдээс энэ удаад ч гэсэн хэлж байна. Учир нь оролцогчдод өгч буй шүүмж, зөвлөгөө үзэгч залууст ч мэдээлэл болохуйц байх ёстой гэдэг үүднээс ийнхүү шүүгчдийг илүү үнэн байхыг шаардаж буй юм. Энэ удаагийн шоунд МУГЖ дуучин С.Наран, Ө.Уянга нар залуустай өрсөлдөж буй нь илүү сонирхолтой, тэдний дараагийн дүрдээ хэрхэн хувирах бол гэсэн хүлээлт үзэгчдийн дунд илүү их байна. Энэ оны шоуны эхний хэсгийн ялагч дуучин С.Наран гайхамшигтай үзүүлбэр үзүүлсэн бол Ч. Мишээл , жүжигчин Х.Баярмаа нарын дүр хувиргалт, дуулалт үзэгчид болон шүүгчдээс өндөр үнэлгээ авлаа. Ялагч болсон С.Наран сэтгэгдлээ хэлэхдээ, "Яг түүн шиг" бол дуулаачдын докторантурын ажил юм байна гэсэн юм. Нэвтрүүлгийн анхны ялагчаар 2016 онд дуучин Т.Баярцэнгэл шалгарч байсан бол дараагийнх нь Т.Бархүү, Б.Нацагдорж нар өөрийн авьяас, ур чадвараа гайхуулан тэргүүн байрын эзэд болсон билээ.






125 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page