top of page
  • Writer's pictureSogoo mn

С.Одонтуяа гишүүн Ерөнхий сайдаас шинээр байгуулагдсан хоёр яамны сайдыг нэхэв


УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын гишүүд Монгол Улсын Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж буй талаараа мэдээллээ.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "2021 оны арваннэгдүгээр сарын 12-нд Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед Эдийн засгийн хөгжлийн сайдгүй хагас жил боллоо. Яамдын төсөв 50 гаруй тэрбум төгрөгөөр батлагдсан ч өнөөдрийг хүртэл хагас жилийн хугацаанд сайдгүй байсаар байна.

Бидний таамаглаж байгаагаар яамдын сайдаар заавал нэг УИХ-ын гишүүн нь томилогдох гээд тохиролцон, хүлээж байгаа гэж харж байна. Ингэж улсын ажлыг гацааж болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт яригдаж байгаа. МАН давхар дээлтэй сайд нарын тоогоо нэмээд сайдуудаа томилох гээд байна уу эсвэл сайдаар ажиллах чадвартай хүн байхгүй юу гэдгийг гайхаж байна.Олон улсын байдал маш түвэгтэй байна.

Монгол Улсын хөгжлийн бодлого,төлөвлөлтийг ярихад хариулах хүнгүй, сайдгүй байна. Тэгэхээр хоёр яамны сайдыг томилохыг шаардаж байна"гэв.


84 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page