top of page
  • Writer's pictureSogoo mn

С.Одонтуяа: Засгийн газар УИХ-ын эрхийг авсан шигээ Монголбанкны эрхийг авах гэж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд үнийн өсөлтийн асуудлаар мэдээлэл хийлээ.






УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Жагсаал дээр залуус цаашид энэ байдлаараа амьдрахад туйлын хүнд байгаа гэдгээ хэлсэн. МАН энэ бүх асуудлын хариуцлагаас зугтаж, АН-д нялзаахыг оролдож байна. Гэтэл энэ олон жил туйлын олонхи байдлаар төр барьчхаад яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ гэдгийг шаардаж байна. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан "Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийг хууль гэж хэлэхэд хэцүү. Хууль тогтоомжийг батлуулах тухай процедурыг зөрчсөн. УИХ-ын түүхэнд өмнө нь юмны үнийг нааш, цааш болгох хууль огт баталж байгаагүй.

АН-ын үед үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байхад Засгийн газар Монгол банктай зөвхөн санамж бичиг байгуулж, аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл өгөхдөө арилжааны банкуудаар дамжуулж, банкууд өөрсдөө эрсдэлээ үүрч зээлж, зээл төлөлт нь 98 хувьтай байсан. Эдийн засаг анх удаа туйлын хүнд байхад АН инфляцыг 1.3 хувьд хүргэж байсан. АН 1990 онд реформ хийж, бүгд ганзгын наймаа хийж, ажиллаж байж эдийн засгийн хямралаас гарч байсан. Гэтэл Засгийн газрын өргөн барьсан хуульд эдийн засгийн хямралаас гарах орлогыг яаж олох вэ гэдэг ганц ч заалт алга. Бичил зээл эрхлэгчид 10 сая төгрөгийн зээл аваад өдөрт 366 мянган төгрөг төлж байна. Гэтэл танил талтай нь 3 хувийн зээл аваад, банк бусаар мөнгөө угааж, эргээд иргэдийн амьдралыг улам ядууруулж байна.

Засгийн газар ажлаа хий. Та нарт хэнд ч саад болоогүй. авчихсан Засгийн газар УИХ-ын бүх эрхийг нь авчихсан. Одоо Монголбанкны эрхийг авна гэж байна. Ийм замбараагүй зүйл байж болохгүй. Чили, Уругвай 20 мянган километрийн цаанаас Хятадад зэсийн баяжмалаа зарж, эдийн засгаа өгсөж болоод байна. Гэтэл 200 километрийн цаана байгаа нүүрсээ гаргаж чадахгүй байгаа нь үнэхээр арчаагүй байна. 33 боомттой байж эдийн засгийг яагаад сайжруулж чадахгүй байна вэ. 5, 10 их наядын хөтөлбөр үр дүнд хүрсэн бол эдийн засаг ийм байдалд хүрэхгүй байсан. Энэ хөтөлбөр ямар ч үр дүн өгөөгүй. Тодорхой хэдэн гэр бүлийн хадгаламжийн мөнгийг өсгөсөн зүйл болсон. Тиймээс бид энэ асуудлууд дээр хатуу байр сууриа илэрхийлж байна.

Төсөв батлагдах үед шаардлагагүй зардлуудаа тана гэдгийг маш олон удаа хэлсэн. Тэр үед хөдлөөгүй. Залуус гадаа жагсахгүй л бол яагаад ажлаа хийж болдоггүй юм бэ. АН тэтгэврийг нэм гэхэд тооцоо судалгаагүй нэмдэггүй юм, дуугүй бай гэсэн. Гэтэл Ерөнхийлөгч нэмье гээд ороод ирэхэд нэг өдрийн дотор санд мэнд хуралдаад нэмчихсэн. Ийм байдлаар ажил явдаггүй юм. УИХ, Засгийн газар, яамууд ажлаа хий. Алдагдалтай ажилладаг төрийн өмчит аж ахуй нэгжүүдийг бүгдийг нь татан буулгаж, авлигалаас салгах ёстой. Алдагдлыг улсын төсвөөс нөхөж, мөнгө хэвлээд юмны үнэ буухгүй. Харин ч инфляц улам бүр нэмэгдэнэ гэв.

44 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page