top of page
  • Writer's pictureSogoo mn

Таван давхрын цонхноос хөлөө унжуулан сууж байсан хүүхдийг аварчээ




Өчигдөр Дархан-Уул аймгийн ОБЕГ-т 17:15 цагт Дархан сумын VIII багийн таван давхар орон сууцны барилгын тавдугаар давхрын цонхоор бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан 17:18 цагт очиж тус байрны оршин суугч иргэн А-гийн таван настай хүүг эсэн мэнд буулгаж, ээжид нь шилжүүлэн өгсөн байна. Энэ талаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад, Хүүхэд тавдугаар давхрын цонхоор хөлөө унжуулан сууж байсан. Аврагчид орон сууцны дээрээс аврах олс ашиглан бууж, хүүг аюулгүй болгосон.Хүүг гэрт нь оруулаад ээжийг нь утсаар дуудаж, хүлээлгэж өгсөн байна. Тус айл нь цонхондоо хамгаалалтын тор хийгээгүй айл байжээ.

77 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page