top of page
  • Writer's pictureSogoo mn

Тавдугаар сараас эхлэн 7-14 хоног халуун усыг хязгаарлана



"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-иас дулааны шугам, тоноглолд засвар хийх хуваарийг гаргажээ. Засварын ажлыг ирэх тавдугаар сараас эхлэх бөгөөд 7-14 хоног халуун усыг хязгаарлана.

Тус компанийн зүгээс "Энэ жил засварын ажлыг аль болох шахаж, хурдан хугацаанд хийхээр ажиллаж байна. Тоолуурын заалтаар халуун, хүйтэн усны хэрэглээний төлбөр төлөгдөнө" гэж мэдэгдлээ.

Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах, шинэчлэн өргөтгөх ажлын хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Дэлхийн банкны санхүүжилтээр 2021 оноос 3, 4, 5, 8-р гол магистраль шугамуудыг үе шаттайгаар өргөтгөн шинэчилж буй.

Эдгээр шугамын насжилт хэтэрч, өвлийн оргил ачааллыг даахгүй болсноос үүдэн дулаан хангамж доголдох, тасалдах асуудлууд гарч байгаа тул 2025 он хүртэл зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн бүрэн шинэчлэх аж.

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд засвар үйлчилгээ, нягтын шахалт, туршилтуудыг гол магистраль шугамуудад хуваарийн дагуу хийхээр төлөвлөн ирэх сарын 1-нээс эхлэхээр бэлтгэл ажлаа хангасан байна.

Шугам засварт зогсох хугацааг богино байхаар зохицуулсан ба шинээр солигдох, өргөтгөх шугамуудын ажлын эзлэхүүнээс хамаарч зогсох хугацаа өөр өөр байна. Айл өрхийн хэрэгцээний халуун усыг хязгаарлах хугацааг урьдчилан төлөвлөсний дагуу тухайн засвар хийгдэхээс долоо хоногийн өмнө олон нийтийн сүлжээ болон цахим хуудсаар дамжуулан мэдээлэх аж.


335 views0 comments

Коментарі


Сүүлд нэмэгдсэн

bottom of page