top of page
  • Writer's pictureSogoo mn

“Тамгагүй төр” жүжиг Б.Баатарын найруулгаар тайзнаа дахин эргэн ирлээ


Хүннү гүрний Хаан Арчуг: Эцэг гэдгээ мартаж эзэн гэдгээ мэдэх нь хаан хүний ёс, халамжит төрийн хаялга. "Дур зорго ухаан бодлоо хурааснаас минь хойш Дуртай болгон төр булаалдаж бие биенээ хэмлэж, бишгүй их хэрэлдэнэ биз". Өөрийн үрээ мохируулах надад хэцүү ч гэлээ “Төрийн хэцүүгээс бага нь байлгүй ёсоор болгохоос” хэмээн хүүгээ хөнөөнө.


“HERO”энтертайнментын найруулагч Б.Баатарыннайруулсан Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол“Тамгагүй төр”физикл драмын жүжгийг Улсын драмын эрдмийн театрт маргааш (2022.04.17) нээнэ.



“Тамгагүй төр” жүжиг нь 3 бүлэг 6 үзэгдэлтэй эмгэнэлт жүжиг. 1998 онд найруулагч Ч.Найдандорж тайзнаа амилуулан, Арчуг хааны дүрийг ардын жүжигчин Л.Жамсранжав бүтээж байжээ.10 гаруй жил завсарлаад 2010 оноос ахин УДЭТ-ийн тайзнаа тавигдаж эхэлсэн байна.


УГЗ Найруулагч Ч.Найдандорж нэгэнтээ сонинд ярилцлага өгөх үедээ “Монголд театр, жүжигчид, тайз, үзэгчид, найруулагч байна харин “зохиолч алга” гэсэн гэдэг. Үүнийг Бавуугийн Лхагвасүрэн гуай олж уншаад “Тамгагүй төр” жүжгээ бичсэн түүхтэй.




Тус жүжигт: Хаан Арчугт их хатан Цэцэр, бага хатан Гүргэл нар нэг өдөр хоёр нуган үр төрүүлэн өгсөнд хаантан хурмаст тэнгэр, хувь заяаны даажигналыг хэрхэхээ мэдэхгүй балмагдаж, үр заяах битгий хэл үнэрийг нь мартсан эх хатныхаа хүүг өөрийн хүү биш тул бага хатан Гүргэлээс төрсөн хүүгээ өлгийтэйд нь хаанд өргөмжлөхөөр зарлиг буулгана.

Хааны итгэлт шадар Эгэрэг энэ зарлигыг нь эсэргүүцэвч яаж ч чадахгүй буцахдаа их хатан Цэцэрийн хэвлийгээс төрсөн өөрийн нууц хүүхдээ хэрхэн хааны сэнтийд суулган жаргах тухайгаа сэтгэн байна. Их хатан Цэцэр өөрөөс төрсөн нялх үрээ солихыг үл хүсэвч ёсоор болгож, бага хатаны хүүг өөрийн хүүтэй солино. Хаан Арчуг хүүгээ татаж унадаг өвчтэй, санаа муутай болохыг нь өсч том болоход нь мэдэн гуниглаж, хаан ширээнд тохирох хүн биш хэмээн яллаж, нугасыг нь таслан, хайрт хатан Гүргэлээ хүүгээ алдан энэ хорвоод шаналж амьдрахыг нь харахгүйн тулд мөн егүтгэнэ.


Харин хааны шадар Эгэрэг энэ бүхнийг зогсоож үл чадаад хар хорын сэтгэлдээ автахдаа хааны жинхэнэ хүүг хороон, өөрөө хаан ширээнд суухаар завдан хаантай тэрсэлдэж төрийн тамга, түмний эрхийг нэхнэ.

73 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page