top of page
  • Writer's pictureSogoo mn

Тик токчин гэр бүлүүд тодорлоо


“Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд нийслэлийн ЗДТГ-аас Тик ток видео бичлэгийн уралдаан зарласан билээ. Гэр бүлд эерэг харилцаа, хандлагыг бий болгох, архи, тамхи, аливаа хорт зуршлын хор нөлөөг бууруулах зорилготой тус уралдааны дүнг өнөөдөр танилцуулж, шагналыг нь гардуулав.

20 гаруй хоног үргэлжилсэн Тик ток уралдаанд нийт 55 гэр бүл видео бичлэгээ илгээснээс зохих шалгуур ханган, хамгийн өндөр оноо авсан таван гэр бүлийг шилдгээр нэрлэв. Уралдааныг дүнэхдээ сэдэв нь агуулгатайгаа уялдсан, эсэх, санаа, шийдэл, гэр бүлийн гишүүн бүр оролцсон байдал, хандалтын тоо зэргийг харгалзжээ. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг Фэйсбүүкийн 72 пэйж, группт хуваалцсан байна.

Уралдааны:

Тэргүүн байрт С.Золбоогийн гэр бүл

Дэд байрт: Б.Даваадашийн гэр бүл

Гутгаар байрт: Г.Гантулгын гэр бүл

Тусгай байрт: Ц.Сугарсүрэнгийн гэр бүл

Тусгай байрт: Г.Гарьдын гэр бүл тус тус шалгарчээ.

148 views0 comments

Comentários


Сүүлд нэмэгдсэн

bottom of page