top of page
  • Writer's pictureSogoo mn

УБЕГ-аас иргэн Г-ийн гэрлэлтийг хуулийн дагуу бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр бус гэж үзсэн


Тордайн Ганболдын эхнэр Х.Янжингаажид өчигдөр /2022.04.26/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан 2016 онд батлуулсан гэрлэлтийн гэрчилгээг Т.Ганболд УБЕГ-аар устгуулсан гэсэн мэдээлэл хийсэн. Энэ асуудал олон нийтийн дунд УБЕГ-т итгэх итгэл буурч, үнэн эсэх талаар мэдээлэл өгөхийг шаардсаар байсан билээ. Үүнтэй холбогдуулан УБЕГ-аас тайлбар өглөө.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах :Иргэн Г-ээс 2021 оны арваннэгдүгээр сард УБЕГ-т хандаад гэрлэсний бүртгэл хүчингүй болгуулъя. Би хэзээ ч өөрийн биеэр бүртгүүлж байгаагүй гэх гомдол мэдээллийг өгсөн. Хяналтын улсын байцаагчийн “хүчингүй болгох” дүгнэлт гарсан.

Түүнээс биш мэдээлэл устгах гэдэг асуудал УБЕГ-т байхгүй. Хүчингүй болголоо гэдэг нь мэдээллийн сангаас устгаж байна гэсэн үг биш. Тэмдэглэгээ л хийгдэж байгаа зүйл. Нарийвчилсан мэдээллийг өгөх боломжгүй" гэв.

Хүчингүй болгосон мэдээллийг сангаас устах уу?

- Гэрлэлт хууль бус, эсвэл зөрчилтэй тохиолдолд хяналтын улсын байцаагч хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзээд хүчингүй болгодог. Ямар нэгэн мэдээллийг устгах гэдэг асуудал УБЕГ-ын цахим мэдээллийн сангийн хэмжээнд байхгүй. Insert (оруулах) болон edit (засварлах) хийж болно.

684 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page