top of page
  • Writer's pictureSogoo mn

Абтай сайн хан (1554-1588)

Суут богд эзэн Чингисийн хүү Тулуй эзэн. Тулуй эзний хүү

Сэцэн Хубилай хааны залгамчир Абтай сайн хан (1554-1588)

🙏


Өндөр өвөг нь Чингис хаан, Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз жалайр хунтайжийн хөвгүүн Онохуй үйзэнгийн ахмад хөвгүүн, эх нь Эцэнхин зоригт хатан, Жалайр, Сүлдэсүн аймгийн гурван хатантай, хөвүүд нь Өлзийт Шувуудай, Эрээхий мэргэн, ач нь Өндөр гэгээн Занабазар, Түшээт хан Чахундорж нар.


Абтай сайн хааны эзэмшил Хэрлэн голын саваас Хангайн нуруу хүрч нутгийн гол төв нь Орхон, Туулын бэлчирт байжээ.


Абтай сайн хааны улс төрийн бодлого, үйл ажиллагаа нь хоёр үндсэн чиглэлтэй байв. Нэгд, Дөрвөн Ойрадын тусгаарлах оролдлогыг эцэслэж, Халх Ойрадыг нэгтгэн захирах, хоёрт, Халхын хант улсад шашин ном дэлгэрүүлэхэд чиглэгджээ.


XYI зууны хоёрдугаар хагаст Абтай сайн хаан Хөвхөр хэмээх газар ойрадуудтай байлдаж ялжээ. Уул байлдааны шалтгаан нь Халх, Ойрадын ноёдын засгийн эрхийн төлөө удтал тэмцэлдэж байсны үргэлжлэл юм. Өөрөөр хэлбэл зуу гаруй жилийн өмнө Ойрадын ноёд Халхын эзэн Агваржин жононг хаанд өргөмжлөх нэрээр жонон тэргүүтэй олон ноёныг гэнэдүүлэн, олонхыг нь хядсанаас үүдэн тэмцэлдсээр байсан билээ. Энэ тулалдаанд Ойрадын Ханай ноён хонгор амь үрэгджээ. Абтай хааны ахмад хөвүүн Өлзийт Шувуудай хунтайж эцгээ төлөөлж Ойрадыг захирч байсан ба дэд хөвүүн Эрээхий нь эцгийнхээ угсааг залгамжилсан байна. Абтай сайн хааныг нас барсанд Ойрадууд түүний хүү Шувуудайг алжээ.


Автай сайн хаан монголжин Түмэдээс ирсэн худалдаачдаас Алтан хан, Далай лам Содномжамцыг урьж шашин дэлгэрүүлж буйг мэджээ. 1585 онд Автай хаан III Далай лам Содномжамцыг Монгол нутагт хоёр дахь удаагаа залрахад буюу Түмэдийн Алтан ханы байгуулсан Хөх хотод ирээд байхад нь очиж уулзжээ


III Далай лам Абтай сайн хаанд “Номын их Очир хаан” цол бурхан шүтээн өгчээ. Абтай хаан буцаж ирээд эртний Хархорум хотын туурин дээр Эрдэнэзуу хийдийн анхны сүм болох дуганыг 1586 онд барьж дуусаад Далай ламын өгсөн шүтээнийг залжээ. Түүнээс хойш Абтай сайн хаан дахин хэд хэдэн сүмийг байгуулжээ. Түүний байгуулсан Эрдэнэ зуу хийд нь хэсэг хугацаанд сүм музей байгаад 1990 оноос ахин уншлага,мөргөлийн газар болжээ.



264 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page