top of page
Writer's pictureSogoo mn

Төмс, хүнсний ногооны тариаланчдад 20 тэрбум төгрөгийн зээлийг ирэх долоо хоногоос олгоно


УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тодотголын дагалдах хуулиудыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой арга хэмжээ авч байна.10 их наядын хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн салбар руу чиглэсэн зээлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа. Газар тариалангийн салбарын зээл эздэдээ очихгүй, авахад нэлээд төвөгтэй байна. Үүнийг Төрийн банкнаас тодруулъя. Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр: 10 их наядын хөтөлбөрт манай банк бусад банкуудтай хамтарч оролцсон. Нийт 8,700 гаруй иргэн, аж ахуйн нэгжид 441.8 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үүн дотор хөдөө аж ахуйг дэмжих чиглэлээр 98.3 тэрбум төгрөгийн зээл гаргасан. Сүүлд ХХААХҮЯ-тай тохиролцсоны үндсэн дээр 20 тэрбум төгрөгийн зээл гаргахаар бодлого, журамдаа өөрчлөлт оруулаад байна. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 20 сая төгрөгийн зээл олгох асуудал юун дээр гацаад байна вэ? Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр: ХХААХҮЯ-тай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу гурван хувийн хүүтэй зээлийг олгоно. Манайхаас гадна есөн банкаар уг зээлийг олгох болсон. Төрийн банкны хувьд 20 тэрбум төгрөгийн зээлийг ирэх долоо хоногоос эхэлж төмс, хүнсний ногооны чиглэлээр тариалан эрхлэгчдэд олгоно.














23 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page