top of page
  • Writer's pictureSogoo mn

Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг шат дараатай нэмэхээр боллоо


2022 оны төсвийн тодотголд Төрийн үйлчилгээний ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд 30.1 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн үйлчилгээний бага албан тушаалын ажиллагсад буюу ТҮ1-ТҮЗ дахь шатлалаар цалинждаг цэцэрлэгийн үйлчлэгч, манаач, тогоочийг гэрээт ажилтан болгосон нь шүүмжлэл дагуулаад байсан билээ.

Тиймээс төсвийн тодотголоор ТҮ 1-3-ынхныг хувийн хэвшилд шилжүүлэхээ больж, цалинг нь шат дараатай нэмэхээр боллоо.

Төсөвт суулгасныг буцааж улсын төсвөөс олгодог байх шийдвэрийг Засгийн газар гаргасан.Төрийн үйлчилгээний 44 мянга орчим ажилчин бий гэсэн тоо байна. Эдгээр ажилтны цалинг дараах байдлаар нэмнэ.

ТҮ1-р шатлалын 13 мянган ажилчны цалин 11 хувиар цалин нь нэмэгдэнэ. ТҮ2-р шатлалын 8200 ажилчны цалин 10 орчим хувиар ТҮ3-р шатлалын 6000 ажилчны цалин 10 хувиар ТҮ4-р шатлалын 5000 ажилчны цалин 5 хувиар, харин ТҮ5-р шатлалын 11 мянган ажилчны цалинд өөрчлөлт орохгүй юм байна.

50 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page