top of page
  • Writer's pictureSogoo mn

Т.Доржханд "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" жагсаалыг энэ пүрэв гарагт хийнэ




УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр тавдугаар сарын 5-нд Сүхбаатарын талбайд "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" жагсаал зохион байгуулах гэж буй тухай мэдээлэл өглөө.


Тэрбээр өнөөдөр бид тогтолцоогоо өөрчлөхгүйгээр хөгжил ярих боломжгүй юм. Улсын төсвөө 21 аймаг 330 сум руу тараагаад хөгжиж байгаа юм алга. Одоогийн тогтолцоо буруу байна. Иймээс "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" гэе. УИХ тогтолцоогоо өөрчилье. Тавдугаар сарын 5-ны 12.00 цагт цайны цагаараа иргэд, залуус Сүхбаатарын талбайд ирж, үзэл бодлоо илэрхийлэн хамтдаа өөрчлөлт хийхийг шаардаач гэж хүсье. Бид хэмнэж чадахгүй юм байна. Харлаа, хүлээлээ. Иймээс УИХ-ын танхимаас биш гаднаас залуучуудаа уриалж, хамтдаа тэмцье” гэв. Мөн түүнчлэн өөрчлөлт хийх хүртэл нь жагсаал, тэмцлээ үргэлжлүүлнэ. Би Сүхбаатарын талбайд сандал тавиад цаасаа барьж суугаад иргэдээс санал, гарын үсэг, дэмжлэг авах болно. Иргэдэд ч тогтолцооны өөрчлөлтийн талаар мэдээлэл өгнө. Утсаараа шууд дамжуулалт хийнэ. Тогтолцооны өөрчлөлтийг хийхгүй бол бид хөгжихгүй, өрөндөө баригдсан улс болох гэж байна. Өнөөдөр тэмцэж, өөрчлөхгүй бол хожимдоно. Манай ангийн нөхдүүд Хөгжлийн банкны хулгайчдаа хамгаалж, түдгэлзүүлэхгүй авч үлдлээ. Энэ шударга ёс юм уу. Бид хулгайтай тэмцэх ёстой биз дээ. Хулгайлсан бол хулгайч гэдгийг нь хэлэх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүд нь хулгай хийснийг ярих гэтэл хаалттай хуралдана гэж хамгаалсан гэлээ.

45 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page