top of page
  • Writer's pictureSogoo mn

Удаан хугацаагаар нэг байрандаа удсан эзэнгүй машины мэдээлэл авч эхэлжээ


Эзэнгүй, удаан хугацаагаар хаягдсан машины мэдээллийг авч байна. Эзэмшигч нь тодорхойгүй, нэг байршилд удаан хугацаагаар орхигдсон автомашины мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны ерөнхий эргүүлийн 93020111 утсаар авч эхэллээ. Мэдээлэл цацагдсанаас хойш зургаан машины мэдээллийг иргэд өгчээ. ТЦА иргэдээс ирсэн мэдээллийг нягтлан шалгаж улмаар хаягдсан машины мэдээллийн сан үүсгэнэ. Улмаар тухайн байршлын харьяалагдах цагдаагийн байгууллагууд руу мэдээллийг явуулж, АТҮТ-тэй хамтран автомашин эзэмшигчийг олох ажлуудыг хийх аж.

114 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page