top of page
  • Writer's pictureSogoo mn

Улаанбаатар Эрхүү чиглэлийн галт тэрэг энэ сарын 30-наас эхлэн аялалд гарна



Эрхүүгийн чиглэлийн галт тэрэг Улаанбаатараас 2022 оны 04-р сарын 30-ны өдрөөс, Эрхүүгээс 2022 оны 04-р сарын 29-ний өдрөөс эхлэн аялах гэж байна.


Цагийн хуваарь:

Улаанбаатар - Эрхүү чиглэл: БЯМБА, НЯМ гарагт Улаанбаатар хотын цагаар 15:22 цагт хөдөлж, Эрхүү хотод НЯМ, ДАВАА гарагт Москвагийн цагаар 10:15 цагт хүрнэ. Эрхүү - Улаанбаатар чиглэл: БААСАН, МЯГМАР гарагт Москвагийн цагаар 02:57 цагт хөдөлж, Улаанбаатар хотод Улаанбаатар хотын цагаар БЯМБА, ЛХАГВА 06:38 цагт ирнэ.

Тавигдах шаардлага:

Зорчигч тээврийн хэрэгслээр ОХУ-ын хилээр гарахад 48 цагийн дотор хүчинтэй байхаар тооцож хийлгэсэн ПСР шинжилгээний сөрөг хариуг Англи хэл дээр, өөрийн гадаад паспортын мэдээлэлтэй тулгаж бичүүлж авах ба заавал тамгалуулж эх хувийг цаасаар авч зорчих шаардлагатай.

Эх сурвалж: УТБТЗ ХХН



106 views0 comments

コメント


Сүүлд нэмэгдсэн

bottom of page