top of page
  • Writer's pictureSogoo mn

Уяачдын холбоо УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж, гомдол гаргахаа мэдэгдлээ

Өнгөрсөн баасан гарагт УОК-оос бүх аймаг, нийслэлд чиглэл өгөхдөө хурдан морины уралдааныг 5-р сарын 15-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан. Учир нь улс орон даяар газар аваад байгаа шүлхий өвчний эсрэг дархлаажуулалтын ажлыг хийж дуусгах хүртэл морь уралдуулахгүй гэсэн. Гэвч жил бүрийн тавдугаар сарын нэгэн уяач болон хүүхдүүдийн хүсэн хүлээсэн өдөр байдаг гэж холбооны зүгээс мэдээллээ. Тиймээс найм хоногийн өмнө гаргасан шийдвэрээ эргэн харахыг шаардаж, эсэргүүцэж буйгаа илэрхийлэн гомдол гаргахаа мэдэгдлээ. Шүлхий өвчний вакцинжуулалт хэрэгтэй ч энэ удаагийн шийдвэр олон уяачдад санхүүгийн хүндрэл дагуулна.Тодруулбал, хэд хэдэн аймагт сунгаа хийж, зарим төрлийн арга хэмжээ эхэлсэн гэв.


107 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page