top of page
  • Writer's pictureSogoo mn

Филлипинд байгалийн гамшгаас 137 хүн амиа алджээ

Филиппинд "Меги" шуурганы улмаас 137 хүн амиа алджээ. Байгалийн гамшгийн улмаас 323,3 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар ТАСС агентлаг мэдээллээ.



Эл байгалийн гамшиг нь есөн бүс нутгийг дайрч, 580 үер, 89 удаагийн хөрсний гулгалт бүртгэгдсэн байна. Дорнод Висайд хамгийн их буюу 128 хүн амиа алджээ. Хүчтэй шуурганы улмаас 9,6 мянган байшин, 218 зам эвдэрчээ. Улмаар 75 хотод цахилгаан эрчим хүч, гурван хотод усан хангамж тасалдсан гэнэ.


Байгалийн гамшгийн улмаас таван бүс нутагт хөдөө аж ахуйд учирсан хохирлыг 3,56 сая доллар, дэд бүтцэд учирсан хохирлыг 132,6 мянган доллар гэж урьдчилсан байдлаар үнэлсэн байна. Филиппиний засгийн газраас хохирсон бүс нутагт туслах үүднээс 767,3 мянган ам.доллар зарцуулжээ.

Г.Бямбасүрэн


16 views0 comments

Commenti


Сүүлд нэмэгдсэн

bottom of page