top of page
  • Writer's pictureSogoo mn

ХАМБА ЛАМ ТОЙСАМЖАМЦ

Түшээт хан аймгийн Дайчин вангийн хүрээний тойн хамба лам Тойсамжамц нь одоогийн Булган аймгийн Сайхан сумын нутагт төрсөн.


Тойн хамба Вангийн хүрээнд сууж судар тарнийн гүн ухаанд мэргэжин, Вангийн хүрээн дээр “Бодь мөрийн зэрэг” болон олон судар ном хөтлөн заадаг байсан тул “Гачой” багш гэж алдаршжээ. 1905 онд XIII Далай ламыг Вангийн хүрээнд заларч ирэхэд Тойн лам хамба нь байжээ.


Вангийн хүрээний Тойн хамба ламыг Буриадын нутагт олон удаа заллага айлтгаж, ном айлдуулдаг байв. Түүний олон шавь нарын дотроос төрөн гарсан мэргэдийн нэг Зүүн гүний хошууны Иш гэцэл гэж алдаршсан Ишсамбуу юм. Ишсамбуу лам нь Буриад зоны дунд ихээхэн шүтэгдэж байв.




6 views0 comments

Related Posts

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page