top of page
  • Writer's pictureSogoo mn

Ханбогд сумын эмч нар зүрх нь зогссон иргэний амь насыг аварчээ


Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн /Цагаан хад суурьшлын бүс/ эмч нар зүрхний шигдээс болсон иргэний амь насыг аварчээ.

Тодруулбал тухайн иргэний зүрх зогссон үед амилуулах суурь тусламжийг таван минутын турш тасралтгүй үзүүлсэнээр зүрхний үйл ажиллагааг сэргээж, амь насийг нь аварсан байна. Өвчтөний биеийн байдал нь тогтворжиж, дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлжээ.

Эрдэнэт хүний амь аварсан их эмч М.Мөнхжаргал, Хайрхан багийн эмч О.Ариунаа, Хайрхан эмийн сангийн эм зүйч Н.Мөнхцэцэг нарт гэр бүлийнх нь зүгээс талархал илэрхийлжээ.

123 views0 comments

コメント


Сүүлд нэмэгдсэн

bottom of page