top of page
  • Writer's pictureSogoo mn

ХАНГАРЬД


Үлгэр домогт өгүүлэх шувуудын хаан буюу гайхамшигт хүч чадалтай, маш том биетэй шувуу. Хангарьд гэдэг нь самгарьд буюу санскрит хэлэнд “домгийн шувуу” гэж тайлдаг бол эрдэмтэн Я.Цэвэл толь бичигтээ “гарьд” гэж оруулаад “домгийн шувуу бөгөөд жигүүртний хаан” гэж тайлбарлажээ. Эл хийсвэр домог Төвдийн шашнаар дамжин Монголд нэвтэрсэн гэх ба хүнтэй ижил мутартай, баруундаа ланз үсэгт вачир дүрс, зүүндээ бадамлянхуа цэцэг барьсан, доод хоёр хөлийн сарвуугаар могой атгаж зуурсан, цүндгэр том гэдэстэй, цээжиндээ хоёр хөхтэй, гахайн чихтэй, хүзүүндээ эрхи зүүсэн байдалтайгаар дүрсэлжээ. Могой нь газар лусын хорлолыг дарж буй утга ажээ. Монголчуудын эртнээс нааш хүндлэн сүсэглэсээр ирсэн хайрхануудынг нэг Богд Дүнжингарав уулын сахиус нь хангарьд хэмээнэ.


1778 он буюу Тэнгэр тэтгэсний 43 дугаар онд Их Хүрээний сайд ван Юндэндорж Богд хан уул, Хэнтий хан, Отгонтэнгэр хайрхан, Бүрэн хан, Бат хан зэрэг хайрхануудыг дархан цаазтай уул болгох тухай өргөх бичгийг Манжийн хаанд барьжээ. Энэхүү өргөх бичгийг Манжийн хаан хүлээн зөвшөөрч 1779 оны шаргачин гахай жилийн зуны тэргүүн сарын 19-ний өдөр “Богд хан уулыг Халх дөрвөн аймаг, шавь таваараа нийлж зун болоод намрын цагт буюу жилдээ хоёр удаа тахиж байгтун” хэмээн зарлиг буулгаснаар Богд хан уул нь 3 дахь удаагаа дархан цаазтай болжээ.



129 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page