top of page
  • Writer's pictureSogoo mn

Ховдын залуус "Зөрүүдхэн" хүүхэлдэйн кино бүтээжээ

Ховд аймгийн залуус монгол бөхөнгийн өдөрт зориулан, хонины ноос ашиглан, “Зөрүүдхэн” нэртэй хүүхэлдэйн кино бүтээжээ. Тус бүтээлийг сар гаруй хугацаанд бүтээсэн байна. Тэдний бүтээлийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн хамт олон дэмжин ажиллажээ.



Ховд аймгийн харьяат залуу бизнес эрхлэгч Н.Батмөнх өөрийн нутагт Монголын анхны хүүхдийн эко тоглоом үйлдвэрлэгч болох зорилгоор энэхүү ажлаа эхлүүлжээ."Монгол хонины ноосоор эко тоглоом хийж, эсгий урлалыг орчин үеийн хэв загвартай хослуулан хөгжүүлж байна. Хүүхдийн тоглоомоо монгол ахуй, зан үйл, үлгэр туульсын баатруудаар илэрхийлэн бүтээж ирсэн. Хонины ноосоор Ховдын брэнд бүтээгдэхүүн гаргах ажлаа өргөжүүлсээр байна" гэв.




48 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page