top of page
  • Writer's pictureSogoo mn

Ховдын тариаланчид анхны ургацаа хураан авчээ


Залуу тариаланч Н.Эрдэнэбаяр, Ж.Энхзаяа нар энэ жилийн анхны ургацаа өчигдөр /2020.04.29/ хураан авлаа.

Эдний гэр бүл сүүлийн зургаан жил газар тариалан эрхэлж байгаа бөгөөд талбайн болон хүлэмжийн аж ахуй эрхэлж нийт 18 нэр төрлийн төмс, хүнсний болон нарийн ногоо тариалж байна.


Одоогоос дөрвөн жилийн өмнө 460 мкв талбай бүхий зуны хүлэмжтэй байсан бол 1040 мкв болгож өргөжүүлжээ. Энэхүү хүлэмждээ яншуй, бууцай, 2-3 төрлийн байцаа, ногоон сонгино тариалсан байна. Мөн 7 га талбайд суулгахаар нарийн ногооны 120 000 ширхэг үр үрслүүлжээ. Үүнээс гадна хотын гудамж, талбайд тарих цэцгийн 40000 үрсэлгээг бойжуулаад байна.


Цаашид 1000 мкв талбай бүхий өвлийн хүлэмж байгуулахаар бэлтгэлээ хангажээ.

Эх сурвалж:Ховд аймгийн ЗДТГ






55 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page