top of page
  • Writer's pictureSogoo mn

Хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр Италийн Үндэсний судалгааны зөвлөлтэй хамтран ажиллана


Улаанбаатар хотын Захирагчийн алба болон Итали Улсын Үндэсний судалгааны зөвлөл өнөөдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Талууд Европын холбооны санхүүжилтээр 3R4UB төслийг ирэх жилүүдэд хамтран хэрэгжүүлнэ. Тус төсөл нь Улаанбаатар хотын хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах гэх гурван дадлыг төлөвшүүлэх байдлаар хог хаягдлын тогтвортой менежментийг хангах зорилготой аж.

3R4UB төслийн хүрээнд хог хаягдлын хяналт, удирдлагын тогтвортой байдлыг хангах загварыг үндэсний хэмжээнд бий болгон хэрэгжүүлэхээр зорьж буй бөгөөд тус төсөл нь Монгол болоод Итали Улсын төрийн байгууллага, аж ахуй нэгжийн хамтын ажиллагаанд суурилан хэрэгжих юм.

Тодруулбал, төсөлд Итали Улсын талаас хүрээлэн буй орчны эрүүл ахуйн хяналт, удирдлагын асуудал хариуцсан Үндэсний судалгааны зөвлөл болон тус улсын төрийн 100 хувийн хөрөнгө оруулалт бүхий хогийн менежментийн Метеллия сервици компани оролцох бол Монголын талаас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэс төлөөлөн, БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хамтран ажиллана.

13 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page