top of page
  • Writer's pictureSogoo mn

Хотын төвөөр CU-ээс өөр дэлгүүр харагдахаа больжээ


Монголд СU дэлгүүр нээгдснээс хойш 4 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд 200 салбар дэлгүүр нээсэн байна. Хамгийн сүүлд гэхэд л өнгөрсөн дөрөвдүгээр сард СU 200 дахь салбараа Буянт ухаа хороололд нээжээ. Монголд хурдтайгаар хүрээгээ тэлж буй уг дэлгүүрт өдрийн үйлчлүүлэгчдийн тоо солонгостой харьцуулахад 3 дахин их буюу 1000-тай тэнцэх аж. СU нь манай улсад үйлчилгээний соёл стандартыг нэвтрүүлж, зах зээлд нэгэнт байр сууриа эзлээд байна. Бусад дэлгүүрийг бодвол бараа нь харьцангуй үнэтэй ч аль ч салбараар орсон үйлчлүүлэгч ихтэй. Солонгост харин эсрэгээр СU-д манайхан шиг бөөгнөрөхгүй. Гагцхүү ойр хавьд өөр дэлгүүр байхгүй яаралтай чухал хэрэгцээ гарсан үед л үйлчлүүлдэг гэдэг.

5 views0 comments

Comentários


Сүүлд нэмэгдсэн

bottom of page