top of page
  • Writer's pictureSogoo mn

Хоёр давхар бродюрыг улсын төсвөөр хийгээгүй


Авто замын хашлагыг давхар хийсэн зураг цахим орчинд тархаад буй. Уг асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлэл хийж байна.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Хоёр давхар бродюрыг манайхаас хийгээгүй. Намьяанжүгийн гудамжинд байрлах хувийн компани өөрийнхөө барилгын урд талд зогсоол хийхдээ явган замыг шинэчилж дотуур давхарлаж хийсэн бродюр юм. Энэ бол улсын төсвөөр эсвэл Авто замын хөгжлийн газраас хийгдээгүй ажил” хэмээн хэллээ. "Ямар зөвшөөрлөөр давхар бродюр хийснийг нь тодруулж байна" Нийслэлийн Замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох “Бид давхар бродюрын асуудлаар өнөөдөр тухайн компанийн эзэдтэй уулзаж, ямар зөвшөөрлөөр хийсэн, орц гарц нь ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг нь тодруулж байна. Хоёр давхар бродюрыг авто машины зогсоол гаргах зориулалтаар явган хүний замыг нарийсгаж хийсэн байх магадлалтай. Шалгаж байна" гэв.















































269 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page