top of page
Writer's pictureSogoo mn

Хоёр хүрэн баавгайн түүхий эдийг борлуулахаар хадгалж байсныг хураан авч, шалгаж байна

Х

Хүрэн баавгайн түүхий эдийг нь хууль бусаар борлуулахаар хадгалж байсныг хураан авчээ.

Тодруулбал, Экологийн цагдаагийн албанаас Мягмар гарагт буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр 47 настай, эрэгтэй “М” нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... тоотод гэртээ хүрэн баавгайн түүхий эд болох хоёр ширхэг арьс, хоёр ширхэг толгой, дөрвөн ширхэг саврыг бусдад худалдан борлуулах зорилгоор хадгалж байсныг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

83 views0 comments

Kommentare


Сүүлд нэмэгдсэн

bottom of page