top of page
  • Writer's pictureSogoo mn

Хуулиа хэрэгжүүлж чадахгүй бол Монгол орон даяар УИХ-ыг тараах хөдөлгөөн өрнүүлнэ



Монголдоо сайхан амьдаръя. Ажлаа хий”хөдөлгөөний төлөөлөл Засгийн газарт хүргүүлсэн 15 зүйл заалт бүхий 270 шаардлагын хэрэгжилтийн гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байгаа асуудлаар мэдээлэл хийж байна.

“Монголдоо сайхан амьдаръя. Ажлаа хий” хөдөлгөөний залуусын төлөөлөл “Төсвийн үргүй зардлыг хэмнэх 15 багц 270 гаруй санал шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Үүнийг Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээж авсан. Мөн тавдугаар сарын 2-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхантай нартай уулзсан.

УИХ-д өргөн барьсан үнийн өсөлтийг тогтворжуулах хуулийн төсөл нь гал унтраах байдлаар аргацааж байгаа л явдал юм.

Монголын Залуучуудын холбоо бидний дуу хоолой болоод ажлаа хийсэн бол өнөөдөр энд суух шаардлагагүй байсан. Тэд ажлаа хийхгүй, төсвийн мөнгийг үргүй зарж байна. Залуучуудын холбооны байрыг цэцэрлэг, эмнэлэг болгож өгөөч гэж хүсмээр байна. Тэргүүн, дэд дарга нар гэсэн ашиггүй ажилтны орон тоо маш их байна. Сонгуулиар цүнхийг нь барьсан нөхөд томилгоогоор очдог учраас УИХ-ын гишүүд тэднийг хамгаалдаг. Төрийн хэмнэлтийн тухай хууль урагшлахгүй байна. Энэ хуулиа баталчхаад хэрэгжүүлж чадахгүй бол монголчууд бид Засгийн газрыг огцруулах биш УИХ-ыг тараах тухай ярих болно.


Мөн нийгмийн даатгалын сан тогтолцооны хямралд орсон байна. Өр тавьж байж тэтгэврээ тавьж байгаа гэхэд хилстэхгүй. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг хэн нэгэн албан тушаалтан дур зоргоороо арилжааны банк руу шилжүүлдгийг болих хэрэгтэй. УИХ-ын гишүүд ажлаа хийхгүй бол бид Монгол орон даяар хөдөлгөөн өрнүүлнэ гэж мэдээллээ.

227 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page