top of page
  • Writer's pictureSogoo mn

Хэмнэлтийн хуулийн дагуу агентлагуудын дэд даргыг цомхотгоно


УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна.

Засгийн газар төсвийг тодотгохдоо хэмнэлтийн горимыг баримтлахаа илэрхийлсэн. Иймээс Засгийн газар Хэмнэлтийн хуулийг өргөн барьж, агентлагийн дэд дарга нарыг цомхотгохоор болсон. Тэгвэл дараах дэд дарга нар цомхотголд орно.


1. Биеийн тамир, спортын улсын хороо нэг дэд даргатай бөгөөд одоо Ц.Одонбаяр гэдэг ажиллаж байна.

2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гурван дэд даргатай бөгөөд тэргүүн дэд дарга Л.Төгсбаяр, дэд дарга Д.Энхсайхан, дэд дарга Б.Мөнхдөл нар ажиллаж байна.

3. Стандарт, хэмжил зүйн газрын нэг дэд даргатай

4. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын нэг дэд дарга бөгөөд А.Ариунболд ажиллаж байна.

5. Төрийн худалдан авах ажиллагааны газар нэг дэд даргатай

6. Цаг уур, орчны шинжилгээний газар нэг дэд даргатай- Б.Баттулга

7. Гаалийн ерөнхий газар хоёр дэд даргатай бөгөөд Б.Батхишиг, Ц.Гэндэнцэвээн нар ажиллаж байна.

8. Татварын ерөнхий газрын нэг дэд даргатай - Ц.Цогтжаргал

9. Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэг дэд даргатай - Г.Билгүүн

10. Архивын ерөнхий газрын нэг дэд даргатай - Ч.Оюунчимэг

11. Гадаадын иргэн, харьяатын газрын нэг дэд дарга - Д.Мөнхбаатар

12. Оюуны өмчийн газрын нэг дэд даргатай

13. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэг дэд даргатай- Г.Саран

14. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хоёр дэд даргатай. Хөдөлмөр болон нийгмийн асуудал хариуцсан даргатай аж.

15. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэг дэд даргатай - Н.Самъяа

16. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хоёр дэд даргатай. Нэг нь Захиргаа хамтын ажиллагаа хариуцдаг бол нөгөө нь Хөдөлмөр эрхлэлт хариуцдаг байна.

17. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нэг дэд даргатай - М.Буяндэлгэр

18. Соёл урлагийн газар нэг дэд даргатай

19. Иргэний нисэхийн ерөнхий газар нэг дэд даргатай- Б.Алтанцом

20. АМГТГ нэг орлогч даргатай- Ц.Эрдэнэбаяр

21. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нэг дэд даргатай - Г.Гийхнаран.

Хэмнэлтийн хуулийн төсөлд зааснаар төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглоно. Мөн Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно гэж заажээ. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар зургаан орлогч даргатай ажиллаж байгаа бол энэ хууль батлагдсанаар хоёр орлогчтой ажиллана гэсэн үг.

Зөвхөн дэд дарга нарыг жолооч, туслахтай нь цомхотгосноор 250-аад хүн, УИХ-ын харьяа байгууллагуудын дэд, орлогч дарга, аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарын орлогчдыг цомхотговол нийтдээ 1500-аад хүн цомхотголд орох юм.


143 views0 comments

Σχόλια


Сүүлд нэмэгдсэн

bottom of page