top of page
  • Writer's pictureSogoo mn

Хятадад шувууны ханиадны H3N8 вирус хүнд халдварласан анхны тохиолдол илэрчээ


Шувууны ханиадны H3N8 вирус хүнд халдварласан анхны тохиолдол илэрснийг Хятадын үндэсний эрүүл мэндийн хороо өчигдөр мэдээлжээ.

Тус улсын төв бүсийн Хэнань мужийн нутагт дөрвөн настай хүү гэр бүлийнх нь аж ахуйд үржүүлдэг тахиануудтай ойр харилцсаны улмаас вирусийн халдвар авсан гэж дүгнэсэн байна.

Шувууны ханиадны вирусийн төрөл зүйлүүд халдварлах чадвар маш өндөр ба 1990-ээд оноос эхлэн хүнд халдварласан тохиолдлууд бүртгэгдэж байжээ. Энэ удаа вирусийн H3N8 төрөл зүйл анх удаа хүнд халдварласан байна.

Шувууны ханиадны вирус хүнд халдварласан тохиолдол ховор байдаг ба халдварласан хүнээс цааш өөр хүнд дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа аж.

H3N8 вирус нь шувуу, адуу зэрэг амьтдын дунд түгээмэл тархсан байдаг. Сүүлд бас нохойд илэрчээ.

“Вирус хүнд халдварласан тохиолдлууд хааяа илэрдэг ч цааш хүн хооронд дамжсан тохиолдол одоогоор байхгүй байна. Тиймээс ганц тохиолдол илэрсэн нь санаа зовоох зүйл биш” гэж Оксфордын их сургуулийн халдварт өвчин судлалын профессор, сэр Питер Хорби ярьж байна.

Гэхдээ энэ онд шувууны ханиадны вирус хүнд халдварласан тохиолдлууд АНУ, Их Британи, Европ даяар урьд өмнө байгаагүй хэмжээгээр нэмэгдсэн нь вирус мутацлагдаж, хүнээс хүнд дамжих чадвартай болох эрсдэлийг нэмэгдүүлж байгааг тэр анхааруулж байна.

Эх сурвалж: The Guardian

17 views0 comments

Comentarios


Сүүлд нэмэгдсэн

bottom of page