Хүүхдийн мөнгийг он дуустал 100 хувь бэлнээр олгохоор шийдвэрлэжээ
Хүүхдийн мөнгийг он дуустал 100 хувь бэлнээр олгохоор шийдвэрлэсэн талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа дараах мэдээллийг өглөө.
- Хүүхдийн мөнгийг оны өмнө төсөвт төлөвлөхдөөө 7 сар хүртэл бэлнээр аваад 50 хувийг хадгаламж хэлбэрээр төвлөрүүлэхээр төлөвлөөд байсан. Гэвч ковид гэлтгүй бусад олон шалтгааны улмаас нөхцөл байдал улам хүндэрч байна. Тиймээс айл өрх болгонд хүрдэг Хүүхдийн мөнгийг он дуустал 100 хувь бэлэн мөнгөөр олгохоор төсвийн тодотголд оруулж байна.
- Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг авч үзэхэд өрхийн цалин хөлс нэлээн буурсан. Харин төрөөс олгодог халамж өссөн. Энэ нь ядруулыг тодорхой хэмжээгээр буюу 0,4 хувиар буулгасан, тогтоон барьсан гэх судалгааг Дэлхийн банк, Үндэсний статистикийн хороо гаргасан.
- Хүүхдийн мөнгө айл өрхийн орлогыг хэмжээгээр дэмжиж чадаж байгаа.
- Шинээр төрсөн хүүхдүүд хүсэлтээ гаргана, бусад нь авч байсан дансаараа үргэлжлүүлэн ажиллана.
Comments