top of page
  • Writer's pictureSogoo mn

Хүүхдэд учирч буй саад бэрхшээлийг цааш уламжилж, хамгаалдаг байхыг хүслээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган” салбар бүрт болж байна. Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийг дэмжиж ажиллахад мэргэжлийн онцлог, чиг үүрэг, нөхцөл байдал хэрхэн нөлөөлдөг талаар хэлэлцлээ. Боловсролын салбар энэ хүрээнд “Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд хамтын санаачилга-шийдэл” чуулганыг 2022 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт есөн дүүрэг, 21 аймгийн 2,300 сургууль, цэцэрлэгийн 30 мянган багш ажилтан оролцов.


Боловсролын байгууллагын багш, ажилтнууд хүүхдийн эрх, хамгааллын талаар нэгдсэн ойлголттой байж хүүхдийн ялгаатай байдлыг ойлгодог, хүүхдийг хүндэтгэн, хамгаалдаг байхыг чухалчиллаа. Мөн зүй бус хандлагыг үл тэвчиж, тэдэнд учирч буй бэрхшээлийг цааш уламжилдаг, нийгэм сэтгэл зүйн таатай орчинг бүрдүүлэхэд өөрийн хариуцсан ажил, албан тушаалын хүрээнд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллахыг уриаллаа.

Эх сурвалж: БШУЯ

7 views0 comments

Comentários


Сүүлд нэмэгдсэн

bottom of page