top of page
  • Writer's pictureSogoo mn

Хүүхэд гэмтэж бэртэх, хүчирхийлэлд өртөх асуудалд дүгнэлт хийх цаг болсон




УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан боллоо. Хурлаар хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.. Үүнд,нэгдүгээрт: Засгийн газраас өргөн барьсан Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэв. Эл хуулийн төслөөр төрийн төлөвлөөт хяналт шалгалтыг 2024 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал түр зогсоохоор тусгасан байсан. Бүлгийн хурлаар хуулийн төслийг хэлэлцэж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг яаралтай өргөн барьж, тус хоёр хуулийн төслийг хэлэлцэх хэрэгтэй гэж үзэв. Хоёрдугаарт, бүлгийн хурлаар хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл сонссон байна. Энэ талаарх мэдээллийг УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн дарга Б.Баярсайхан мэдээлэл өглөө. Тэрээр “Манай лобби бүлгийн хийсэн хамгийн гол ажил бол Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад чухал заалт оруулсан. Энэ нь тус хуулийн 43.3-т Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллага, ажил олгогч болгон хүүхэд хамгааллын бодлоготой байна гэж тусгасан. Энэ заалтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын бүх байгууллага ажиллаж байна. Цар тахлын өмнө жилдээ 25 мянган хүүхэд гэмтэж бэртэж, хүчирхийлүүлдэг байсан. Энэ тоо цар тахлын хөл хорионы үед 35 мянга болж өссөн байна. Тиймээс нийгэмд тулгамдаж байгаа асуудалд дүгнэлт хийх цаг болсон” гэлээ.



17 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page