top of page
  • Writer's pictureSogoo mn

Хөгжлийн банкны барьцаанд буй орон сууцуудыг зарлалаа

Хөгжлийн банкнаас нийт 66 зээлдэгчийн зээл, эргэн төлөлтийн мэдээллийг 2022 оны нэгдүгээр сараас олон нийтэд нээлттэйгээр мэдээлсээр байгаа. Харин энэ удаа Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн орон сууцны төслүүдийн талаарх мэдэгдэл гаргажээ. Эл мэдэгдэлд "Хөгжлийн банк иргэдийг орон сууцжуулах зориулалтаар санхүүжүүлсэн дараах төслүүд нь зээлийн эргэн төлөлтийн зөрчилтэй Монголбанкнаас Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар чанаргүй зээлийн ангилалд шилжсэн тул орон сууц худалдан авахаар сонирхож буй иргэдэд зориулж Хөгжлийн банкны барьцаанд байгаа орон сууцны төслийн мэдээллийг хүргэж байна" гэжээ. Үүнд:

Тус банкнаас зээлдэгч нарт зээлийн эргэн төлөлтөө хийх, зөрчлөө арилгах, мөн худалдан авагч, иргэдийг хохироохгүй байх талаар зөвлөмж, анхааруулгыг өгч хамтран ажиллаж байгаа юм байна.



1,404 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page