top of page
  • Writer's pictureSogoo mn

“Хөгжлийн банкны” гурван шатны сонсголд дуудагдсан гэрчүүдийн 53 хувь нь оролцжээ


“Хөгжлийн банкны” гэгдэх Нотлох баримтыг шинжлэн судлах гурван шатны сонсгол 2023 оны эхний гурван сард нийт 13 өдөр болж, өнөөдөр дууслаа.

Эхний сонсголоор шууд санхүүжүүлсэн 77 зээлийн 3.3 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн бөгөөд нийт 166 гэрч оролцжээ. Хоёр дахь сонсголоор 355 зээлийн 2.9 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, 67 гэрч оролцсон байна.

Сүүлийн буюу өнөөдөр өндөрлөсөн сонсголоор 2542 төсөл хөтөлбөрийн хүрээнд 1.6 их наяд төгрөгийн дамжуулан зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, 123 гэрч оролцлоо.

Гурван шатны сонсголд нийт 672 гэрчийг дуудсанаас 356 буюу 53 хувь нь оролцжээ.

Гурван шатны сонсголын үр дүнг Хянан шалгах түр хороо ирэх сарын 15-ны дотор УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулах хуультай.

8 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page