top of page
  • Writer's pictureSogoo mn

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт хэдэн төгрөгт хүрэв


Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт нэг их наяд, 183.3 тэрбум төгрөгт хүрлээ. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сарын 20-ноос энэ сарын 20-ны хооронд дээрх хэмжээний зээлийг барагдуулав.


Үүний 827.4 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 175.4 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.5 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлсэн байна.

Нийт 19 төсөлд олгосон зээл хаагдсанаас 14 зээл нь бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөгөөр, 4 зээл өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө, нэг зээл үнэт цаасаар төлжээ.


Хөгжлийн банк нь 2023 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29.5 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 790.5 тэрбум төгрөгийн, 70.5 хувь нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.89 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.

6 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page