top of page
  • Writer's pictureSogoo mn

Хөгжлийн банкны чанаргүй зээл энэ оны сүүлч хүртэл төлөгдөхгүй бол татан буулгана



Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Хөгжлийн Банкны чанаргүй зээлээс 201 тэрбум төгрөг төлөөд байна. Мөн өнөө маргаашгүй 60 тэрбум төгрөгийг "Кью Эс Си" компаниас төлөхөө мэдэгдсэн. Нийтдээ 260 тэрбум төгрөгийн зээл төлөгдөх нөхцөл бүрдсэн.

Тус банканд 2023 оны хоёрдугаар сард төлөх 500 сая ам.доллар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөх 30 тэрбум иений өр байна. Үүнээс Самурай бондыг онцгой анхаарах учиртай. Энэ бол Засгийн газрын баталгаатай. Хэрэв Хөгжлийн банк өөрөө төлж чадахгүй бол Засгийн газраас төлнө. Иймд чанаргүй зээлүүдийг яаралтай төлүүлэх шаардлагатай болсон. Хөгжлийн банкны чанаргүй зээл төлөгдөхгүй байсаар 12 сарын 31 гэхэд тайлан муу гарвал Хөгжлийн банкийг татан буулгана. Энэ жилдээ чанаргүй зээлийн 800 тэрбум төгрөгийг төлүүлэх төлөвлөгөөтэй байна. Одоогоор цугларсан 260 тэрбум төгрөг нь Самурай бондын 30 хувьд нь хүрнэ. Хөгжлийн банк дээр үүссэн ТӨҮГ-тай холбоотой зээлийг хэрхэн төлүүлэх талаар дараагийн хурлаар шийдвэрлэж мэдээлнэ" гэв.

32 views0 comments

Comentarios


Сүүлд нэмэгдсэн

bottom of page