top of page
  • Writer's pictureSogoo mn

Хөгжлийн банк: Зээлээ хаасан 16 төслийн 12 нь бэлэн мөнгөөр төлсөн


Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт өчигдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 30-ны байдлаар нийт нэг их наяд 91 тэрбум төгрөг болжээ.


Үүнээс 736.4 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөгийг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна.

Нийт 16 төсөлд олгосон зээл хаагдсанаас 12 зээл нь бэлэн мөнгөөр, 3 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл нь үнэт цаасаар хаагдаад байна.


Ингэснээр Хөгжлийн банк нь 52 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29.3 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 801.3 тэрбум төгрөгийн, 70.7 хувь нь хувийн хэвшлийн 44 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.



3 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page