top of page
  • Writer's pictureSogoo mn

Х.Нямбаатар: Монгол хүн ордоггүй казиногийн хууль өргөн барина

Хууль зүйн сайд Х.Нямбаатар Казиногийн тухай хуулийн талаар тодруулга өгсөн юм. Тэрбээр "Казиног бид хамгийн их либералчилсан, бодитойгоор хөрөнгө оруулах, дараа нь хамгийн их татвар төлөх, Монгол иргэд ордоггүй байгуулахаар судалж, хуулийн төсөл бичсэн. Монгол хүн оруулахгүй байх тал дээр маш хатуу хаалт тавьж өгнө. Хэрэв Монгол хүн орсон байвал тухайн ААН-ийн тусгай зөвшөөрийг нь цуцална. Бас хэлэлцүүлгийн үеэр монгол иргэдийг оруулсан нь зөв гэсэн байр суурь ч ирж байгаа.

Хоёрдугаарт, морин бооцоот уралдааны тухай хуулийн төсөл байгаа. Хонгконг загвар Монголд хамгийн тохирох юм билээ. Төр ч хувийн сектор ч биш мөртлөө нийтийн эрхзүйн субъект гэдэг статус байдгийг бид судалж байна"гэв.

451 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page