top of page
  • Writer's pictureSogoo mn

Х.Нямбаатар: Орон нутагт ажиллахад шаардлагатай бага оврын онгоц, нисдэг тэрэг авмаар байна



Засгийн газар хэмнэлтийн тусгай горимд шилжсэнээ мэдэгдэж, олон төрлийн өөрчлөлт хийж эхэлсэн. Гэвч энэ нь хэлж ярьснаас цаашгүй байна хэмээн иргэд бухимдсаар буй. Тодруулбал, Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хилийн боомтуудад ажиллахдаа нисдэг тэрэг ашигласан нь олны дургүйцлийг дэвэргэсэн юм . Х.Нямбаатар сайд “Би Улаанбаатар хотоос Шивээхүрэн, Цагаан дэл боомт хүртэл машинаар явсан. Шивээхүрэнгээс Жанжин баг руу 500-600 км шороон замаар явах ёстой. Шивээнхүрэнгээс 15 цагийн үед хөдлөхөд Жанжин багийн уулзалтад яагаад ч амжихгүй байсан. Тиймээс Цагаан дэл боомтоос Эрдэнэс Тавантолгойн аваар ослын үед ашигладаг гэрээт онгоцоор зорчсон нь үнэн”гэв. Мөн Засгийн газар жижиг оврын, шатахуун бага хэрэглэдэг онгоц, нисдэг тэрэгтэй болох шаардлагатай. Ингэснээр хөдөө, орон нутагт бага зардлаар, богино хугацаанд ажиллах боломжтой. Яамд, агентлагийн төлөөлөл олон машинаар явж байгаа нь зардал ихтэйгээс гадна цаг хугацаа их алдаж байна гэсэн юм.

228 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page