top of page
  • Writer's pictureSogoo mn

Цармын Бүргэд

Цармын бүргэд (Aquila chrysaetos) нь Харцагынхан овгийн хүчирхэг махчин шувуу бөгөөд бөмбөрцгийн хойд хагасаар тархан нутагладаг. Цармын бүргэд нь маш хурдан шунган нисэж чадах ба 241 км/ц хүрдэг байна. Цармын бүргэд нь 65-100 см урт, далавчаа дэлгэхэд 150-240 см, 2.5-7 кгжинтэй. Бүртгэгдсэн хамгийн том хэмжээ нь 102 см урт, 9 кг жинтэй байв. Эм бүргэд эрээс биеэр том байна. Тэд хар бор, хар хүрэндүү өнгөтэй байх ба толгойн орой, шилэн хүзүү хэсгээр шаргалдуу өдтэй. Туулай, чандага, тарвага, зурам, нугын нохой болон хулгана, үнэг, суусар зэрэг хөхтөн амьтан барьж иддэг. Мөн гургуул, ятуу, сойр гэх мэт шувуу иднэ. Өвлийн хахир хүйтэнд идэш тэжээл олдохгүй үед улай, сэгээр хооллох үе бий. Мөн зарим томхон хөхтөн амьтан цаа буга, зээргөрөөс зэрэг агнах ба нас бие гүйцсэн том цармын бүргэд чоно барьж байсан тухай мэдээлэл бий.

Энэ бүргэд нь амьдралаа нэг хостойгоо л өнгөрүүлдэг байна. Эзэмшил газраа хэд хэдэн үүр барьж сэлгэн амьдардаг. Нэг хосын эзэмших нутаг дэвсгэр 155 хавтгай дөрвөлжин км байна. Үүрээ өндөр байц хад, модны оройд иш мөчир, өвс ашиглан барьдаг. Үүрэндээ ирэх бүр хэрэгцээт засвар хийн нэмж томсгох тул олон жил хэрэглэсэн хуучин үүр нь 2 м голчтой, 1 м өндөр том байдаг. Заримдаа модон дээр зассан үүрний хүнд жинг даахгүй модны тулгуур мөчир нь хугарах нь бий.

Эм бүргэд 1-9 сарын хооронд 2-4 өндөг гаргана. Өндөг нь цав цагаан эсвэл бор толботой байна. 40-45 хоног дарж дэгдээхэй болдог. Дэгдээхэй нь зөөлөн цагаан өд сөдөөр бүрхэгдсэн байдаг. Өсгөж бойжуулах явцад голдуу ганц нь л амьд үлдэж том болдог аж. Дэгдээхэй 65-80 хоноод нисэж сурах ба 3 сар хүрээд бие даан амьдарна. 3-4 нас хүрээд үржилд орох нас бие гүйцэх бөгөөд 5 нас хүрээд өд сөд нь гуужин солигддог. 1 нас хүрээд насанд хүрнэ.


Цармын бүргэд ( чихмэл) 1950-иад он

Улсын төв музей.



43 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page