top of page
  • Writer's pictureSogoo mn

Цар тахлын хүнд үеийг даван туулсан эмч нартаа зориулж “Баярлалаа, хайртай” дууг бүтээжээ


Ковид-19 цар тахалтай нүүр тулан тэмцэлдсэн хүндхэн 2 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарын цагаан нөмрөгт баатрууд асар их ачаалалтай ажиллаж иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж, өнөөдрийн энэ цагтай золгож байна. Энэхүү аюулт цар тахлыг даван туулахад улсын хэмжээнд 4575 эрүүл мэндийн байгууллагын 12 мянга 431 их эмч, 13 мянга 112 сувилагч мэргэжилтнүүд олон цагаар хүнд нөхцөлд ажилласныг мартаж болохгүй. Тэгвэл “Улаан шугам”-д ажиллаж, хүнд хэцүүг бие сэтгэл, мэргэжлийн ур чадвараар даван туулсан эмч, эрүүл мэндийн ажилтнууддаа бүх ард түмний чин сэтгэлийн талархлыг нэгтгэн хүргэх “Баярлалаа, хайртай” төслийг Монголын Зүрх судасны үндэсний төвийн хамт олон санаачлан эхлүүлжээ.

Иргэдийн чин сэтгэлийн талархлыг нэгтгэн хүргэх “Баярлалаа, хайртай” дууны клипийг Монголын Зүрх судасны үндэсний төв, "UBS" телевиз хамтран бүтээсэн байна. https://youtu.be/fGa6N328REc

34 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page